Өнгөрсөн хоногт 5 байшин, 1 автомашин шатсан дуудлага бүртгэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн хоногт 5 байшин, 1 автомашин шатсан дуудлага бүртгэгджээ

/2023.11.23/: Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна.

Өнгөрсөн хоногт байшин 5, машин шатсан 1 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа. Цаг улирлын нөхцөл байдлаас шалтгаалж айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байна. Энэ нь гал түймрийн тоо, хохирол нэмэгдэх эрсдэлийг дагуулж байгаа юм.

Иймд гэр хорооллын айл өрхүүд цахилгаан ашиглалт, пийшин зуух яндангийн аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагах, шахмал түлшийг зааврын дагуу хэрэглэж, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Гэрээсээ алга болсон хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй амиа алдсан байдалтай олджээ
Гэрээсээ алга болсон хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй амиа алдсан байдалтай олджээ
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.