Гэрээсээ алга болсон хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй амиа алдсан байдалтай олджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрээсээ алга болсон хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй амиа алдсан байдалтай олджээ

/2023.11.23/: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух иргэн С нь шөнө дунд гэрээсээ гараад алга болсон тухай дуудлага өчигдөр өдрийн 15:10 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиж иргэн С 38 настай, хөгжлийн бэрхшээлтэй, эрэгтэйг 16:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.

Улмаар мөн өдрийн 16:44 цагт гэрээс нь зүүн зүгт 1 км зайд тус дүүргийн 14 дүгээр хороо, “Бугын-Ам” гэдэг газраас уулын бэлд цасанд дарагдсан байдалтай цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сураггүй болсон 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Сураггүй болсон 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.