Зам дагуу 85 байршилд бие засах газар бүхий отоглох цэг байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам дагуу 85 байршилд бие засах газар бүхий отоглох цэг байгуулна

/2023.11.22/: Аялал жуулчлалын чиглэлийн 120 гаруй арга хэмжээг нэг жилд зохион байгуулдаг.

Эдгээрийн 60 гаруй хувийг 6-9 сард төлөвлөсөн байдаг бөгөөд Монгол Улсыг зорин ирж буй нийт жуулчдын талаас илүү хувь нь мөн дээрх саруудад ирж байна.

Иймд өвлийн аялал жуулчлалыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөөг батлах, засгийн газрын тогтоол шийдвэрийн төслийг эцэслэх асуудлаар Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо хуралдав.

  • Өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөөнд туссан олон улсын болон дотоодын нислэгийн тоо давтамжийг хадгалж, нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх,
  • Өвлийн улиралд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын бааз дахь барилга байгууламжийн дулааныг цахилгаанаар шийдсэн аж ахуйн нэгжид цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх,
  • “Мазаалай” мөсөн наадмын бүтээн байгуулалтад шаардагдах хоёр тэрбум төгрөгийн зардлыг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэх,
  • Аялал жуулчлалын бүс нутгууд болон авто замын дагуу барьж байгуулах ариун цэврийн байгууламжийн нэгдсэн менежмент, оновчтой технологийн шийдэл, стандартын талаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зэрэг асуудлууд тусгагдсан байна.

Мөн гол чиглэлийн авто зам дагуу 65 байршилд гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад ногоон зээлийн дэмжлэг үзүүлэх нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх, 84 байршилд бага оврын ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зэргийг тусгажээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2024 онд нийт 185 арга хэмжээ төлөвлөөд байгаа бөгөөд олон улсын хэмжээнд 33, бүс нутгийн хэмжээнд 12, үндэсний хэмжээнд 82, орон нутгийн хэмжээнд 58 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгааг танилцуулав.

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.