/2023.11.17/: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны дарга Маттео Мекаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд Монгол Улс болон (ЕАБХАБ)-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг цохон тэмдэглээд, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах болон шүүхийн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.
Шүүхийн шинэчлэл, бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх хүрээнд мэргэжлийн судлаачдыг оролцуулсан бодлогын санал дүгнэлт бүхий бичиг баримт гаргасныг энэ үеэр дурдлаа.
(ЕАБХАБ)-аас Төв Азийн бүс нутагт олон санаачилга гаргаж, уулзалтуудыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд, Эрүүгийн эрх зүйн асуудлаарх бүсийн форумыг 2024 онд Монгол Улсад зохион байгуулах санал тавилаа.
Эх сурвалж: ХЗДХЯ