Гэрэлтдэг гарцуудыг ашиглалтад оруулжээ
 

Гэрэлтдэг гарцуудыг ашиглалтад оруулжээ

/2023.11.17/: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн явган хүний гарцыг гэрэлтдэг болгох туршилтыг эхлүүлж байсан билээ.

Тус газраас энэ удаа нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран сурагчдын аюулгүй байдлыг хангах, сургууль орчмын бүсэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 48, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулиудын явган хүний гарцыг мөн гэрэлтдэг гарц болгон ашиглалтад орууллаа.

May be an image of 4 people, street and road

Цаашид зам тээврийн осол ихээр бүртгэгддэг сургууль орчмын эрсдэлтэй нийт 78 байршилд дээрх гэрэлтүүлгийг хийхээр төлөвлөж байна.

Ингэснээр сурагчдын хичээл эхлэх болон тарах, шөнө, оройн цагуудад замын хөдөлгөөнд оролцогчид аюулгүй зорчих нөхцөлийг бий болгож байгаа юм.

Эх сурвалж: ЦЕГ

“PISA 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг 12 дугаар сард зарлана
“PISA 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг 12 дугаар сард зарлана
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.