“PISA 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг 12 дугаар сард зарлана
 

“PISA 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг 12 дугаар сард зарлана

/2023.11.17/: Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг 2022 онд зохион байгуулж Монгол Улс анх удаа хамрагдсан.

Манайхаас гадна дэлхийн 90 орчим орон энэ удаагийн үнэлгээнд хамрагдсан юм.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж байна, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг юм.

PISA-2022 үнэлгээний үр дүнг OECD 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарлах гэж байна. Үүнтэй холбогдуулан PISA 2022 үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээллэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагын төлөөлөл, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан сургалт зохион байгууллаа.

Эх сурвалж: БШУЯ

Эрсдэлийн үндэсний форум “эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ
Эрсдэлийн үндэсний форум “эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ
 
ВИДЕО: ЦЕГ-аас иргэн Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ
ВИДЕО: ЦЕГ-аас иргэн Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.