Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурал энэ оны арван нэгдүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын 3 дахь хэсэгт “шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч” гэж нэмэхээр, мөн чуулганы нэгдсэн хуралдаанаас хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8 дахь хэсгийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн байна.

Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын хэсгээс бэлтгэсэн болохыг тэрбээр танилцуулав.

Төслийн эцсийн хэлэлцүүлэг болон ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ажлын асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Эх сурвалж: УИХ

Түүх, соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн зарим гэмт хэргүүдийг шалгаж дуусчээ
Түүх, соёлын өвийн эсрэг үйлдэгдсэн зарим гэмт хэргүүдийг шалгаж дуусчээ
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.