Сэлбэ голын эх болон урсацаас гэдэсний савханцар илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ голын эх болон урсацаас гэдэсний савханцар илэрчээ

/2023.11.16/: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэх, хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлын шийдлийг хэлэлцэх зорилготой БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж байна.

ХОГНЫ АСУУДЛААР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ:

БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар Хуванцар сав (РЕТ) монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 2%, нийтийн орон сууцны айлын 5%, таун хаусны айлын 7%-ийг эзэлж байна.

Хатуу хог хаягдлын үр дүнг нэгтгэлээс үзэхэд:

  • Хатуу хог хаягдлын нийт хэмжээ 2021 онд 2814.2 мянган тонн болж, 2020 оноос 163.1 мянган тонноор буюу 5.5 хувиар буурсан байна.
  • Нийт хатуу хог хаягдлын 39.3 хувийг эдийн засгийн салбарууд, 54.0 хувийг өрх үүсгэж байгаа бол зөвхөн 6.6 хувийг дахин ашиглаж, боловсруулахаар цуглуулж байна.
  • Нийт хатуу хог хаягдлын дансны нөөцөд хог хаягдлын импорт маш бага буюу 0.1 хувийг эзэлж байна. Хатуу хог хаягдлын импортын ихэнхийг хаягдал даавуу эзэлж байна.
  • Нийт хог хаягдалд энгийн хог хаягдал 92.1 хувь, аюултай хог хаягдал 7.9 хувийг эзэлж байна.
  • Нийт хатуу хог хаягдлын 71.4 хувийг ландфиллд булж, 8.6 хувийг шатааж устгасан бол 11.7 хувийг байгальд шууд хаясан байна.

Нийт 643.0 тонн хог хаягдлыг экспортод гаргажээ. Хог хаягдлын экспортын ихэнхийг хаягдал төмөр эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харуулж байна.

ХӨРСНИЙ БОХИРДЛЫН АСУУДЛААР:

Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн 144 мянган энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж Нийслэлийн хэмжээнд хөрснөөс 88 хувийг нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувь нян, хөгц, мөөг илэрч бохирдуулсаар байна. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсээд байна. Судалгаагаар үзэхэд нийт 12 хувь нь нянгийн бохирдолгүй, 46 хувь нь бага зэргийн, 17 хувь нь дунд зэргийн 24 хувь нь их нянгийн бохирдолтой байна. Хөрсний нянгийн бохирдол дунджаар 6.3 метр байна.

Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонд нийт өдөрт 90 тн,сард 2700 тн, жилд 32871 тн өтгөн хүнээс ялгарч хуримтлагддаг байна. Хүний өтгөн ялгадсанд 10 сая вирус, 1 сая бактер, 1000 паразит, 100паразитын өндөг, агуулагдаж байдаг. Хүний шээсний 75-90 хувь азотын нэгдэл байдаг Шээс хөрсөнд шингэснээр аммони болон нүүрстөрөгчийн давхар исэл болон задарч орчныг бохирдуулдаг байна.

УСНЫ БОХИРДЛЫН АСУУДЛААР:

Улаанбаатар хотын орчимд хавар, зуны улиралд гол дагасан ард иргэдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол нэмэгдэж байна. Үүнд: шар усны үер, голын усанд орох, машин тэргээ угаах зэргээс үүдэн усны нитрит /NO2/, нитратын /NO3/, фосфор/Р/-ийн агууламж Сонсголон, Сонгино дээд цэгийн орчимд стандартын хүлцэх дээд агууламжаас бага зэрэг давсан тохиолдол илэрсэн байгаа бол Улаанбаатар хотоос доош буюу Сонгинын гүүрний доод хэсэгт Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош Сонгино доодоос Алтанбулаг хяналт шинжилгээний цэгийн орчимд 2021 оны хяналт шинжилгээний дүнгээр 4 дүгээр зэргийн “Бохирдолтой” ангилалд багтаж байсан бол 2022 оны хяналт шинжилгээний дүнгээр 6 дугаар зэргийн “Маш бохир” ангилалд орж усны чанар муудсан байна.

Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол Гэдэсний савханцар, Халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрч байгаа нь голын усны орчин хүн, амьтны ахуйн бохирдол их байгааг харуулж байгаа тул халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатай.

Эх сурвалж: БОАЖЯ

ЦЕГ: Архины эмчилгээнд явсан этгээд сураггүй алга болоогүй, албадан эмчилгээ хийлгэж байна
ЦЕГ: Архины эмчилгээнд явсан этгээд сураггүй алга болоогүй, албадан эмчилгээ хийлгэж байна
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.