/2023.11.09/: Эзлэгдсэн зүүн нутгийн Луганск хотод ОХУ-ын дэмжлэгтэй албан тушаалтныг лхагва гарагт машинд нь тэсрэх бөмбөг суурилуулж хөнөөсөн хэрэгт Украин хариуцлага хүлээлээ.
Михаил Филипоненко нь Кремлийн чуулганд хууль тогтоогч байсан бөгөөд өмнө нь Бүгд Найрамдах Луганск Ард Улсын (БНМАУ) армийн дарга байсан юм. Тэрээр 2014 оноос хойш бүс нутгийн Оросыг дэмжигч салан тусгаарлах хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан.
Украин, Оросын эрх баригчид Филипоненког лхагва гарагийн өглөө машиндаа дэлбэрч амиа алдсан гэж мэдэгдэв. Украины цэргийн тагнуулын алба хариуцлагыг даруй хүлээж, "террорист Орост" үйлчилж буй бусад хүмүүс ч мөн адил "шийтгэл" авах болно гэдгийг анхааруулав.
Украины Батлан хамгаалахын тагнуулын алба Telegram дээр "Филипоненког устгах тусгай ажиллагааг эсэргүүцлийн хөдөлгөөний төлөөлөгчидтэй хамтран явуулсан" гэж мэдэгджээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо дэлбэрэлтэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж мэдэгдэв.
Филипоненко нь "Дайн олзлогдогсод болон барьцаалагдсан иргэдийг хүнлэг бусаар тамлан зовоож байсан Луганск мужийн эзлэгдсэн нутаг дэвсгэрт эрүү шүүлтийн танхимуудыг зохион байгуулах ажилд оролцож байсан" гэж Батлан хамгаалахын тагнуулын албанаас мэдээлэв.
Эх сурвалж: CNN