/2023.11.07/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан бараалхлаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Лаос Улс нь өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон мянган бээрийн зайд оршдог хэдий ч “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тэмдэглэв.
Лаосын Үндэсний Ассамблейн даргын энэ оны 09 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгаж, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.
Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Лаос Улсын төр, засаг, парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч буйг хэллээ.
Эх сурвалж: ЕТГ