Филиппинд шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчийг буудан хөнөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Филиппинд шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчийг буудан хөнөөжээ

This screengrab taken from October 29, 2023 shows radio host Juan Jumalon, also known as "DJ Johnny Walker" during a live stream of his show.

Ням гарагт Филиппиний нэгэн сэтгүүлч гэртээ фэйсбүүкээр шууд нэвтрүүлэг хийж байгаад буудуулж амиа алдсан хэрэг гарлаа.

Филиппиний Үндэсний Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (NUJP) хуучнаар Твиттер хуудаснаа мэдэгдэл хийж, "DJ Johnny Walker" гэгддэг нэвтрүүлэгч Хуан Жумалоныг үл таних этгээдүүд буудан хөнөөсөн талаар мэдээлэв.

Тус мэдэгдэлд "Халдлага нь Жумалоны гэрт болсон тул энэ халдлагыг иргэд бүр ч буруушааж байна" гэж мэдэгдээд, энэхүү халдлага нь Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос засгийн эрхэнд гарснаас хойш амиа алдсан дөрөв дэх хэвлэл мэдээллийн ажилтан болсон талаар дурдсан байна.

Jumalon-ийн нэвтрүүлгүүдийг 2900 орчим дагагчтай Висайя хэл дээрх 94.7 Gold Mega Calamba FM фэйсбүүк хуудсаар дамжуулдаг аж. Нэвтрүүлэгт оролцдог хүмүүс хүн хоорондын харилцаанаас эхлээд янз бүрийн асуудлуудын талаар өргөн хүрээний сэдвүүдийг байнга ярилцдаг байж.

Гэмт этгээд өглөөний 05:35 цагийн орчимд гэрт нь орж ирээд Жумалоны нүүр рүү буудсан гэж Мисамис мужийн цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

Цагдаагийн газрын дарга, ахмад Диоре Либре Рагониогийн хэлснээр гэрт нэвтэрсэн хоёр хүн, зугтсан жолооч зэрэг гурван сэжигтнийг илрүүлсэн байна.

In this handout photo provided by the Calamba Municipal Police Station, a policeman, left, checks on the area where a radio anchor was fatally shot by a man inside his home-based station in Calamba town in Misamis Occidenta province, southern Philippines on Sunday Nov. 5, 2023. A radio anchor was fatally shot by a man inside his southern Philippine station Sunday in a brazen attack that was witnessed by people watching the program live on Facebook. (Calamba Municipal Police Station via AP)

Ерөнхийлөгч Маркос халдлагыг буруушааж, Филиппиний үндэсний цагдаад Жумалоны үхлийг сайтар шалгаж, гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөхийг тушаасан гэжээ.

"Манай ардчилсан нийгэмд сэтгүүлчдийн эсрэг халдлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлсэн хүмүүс үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн хүлээх болно" гэж Маркос X-д хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Сэтгүүлчдийн хувьд дэлхийн хамгийн аюултай газруудын нэг гэгддэг Филиппин улс Хил хязгааргүй сэтгүүлчдийн (RSF) Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 132-т жагсдаг байна.

Эх сурвалж: CNN

“Тээврийн долоо хоног 2023” форумыг нээж ЗТХ-ийн сайдын хэлсэн үг
“Тээврийн долоо хоног 2023” форумыг нээж ЗТХ-ийн сайдын хэлсэн үг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.