Шинэ хотын даргын түгжрэлийн ШИЙДЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ хотын даргын түгжрэлийн ШИЙДЭЛ

/2023.10.30/: Хотын шинэ дарга, Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрөөр түгжрэлийг бууруулах арга замуудын талаар танилцууллаа.

Уг танилцуулгаас гарсан хувилбаруудыг хүргэж байна.

• Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг хэлэлцүүлнэ.

• Улаанбаатар хотод хязгааргүй орж ирж байгаа автомашины дугаар олголтыг хязгаарлана. Харин дугаартай иргэд үүнийгээ худалдаж шилжүүлж болно.

• Ирэх нэгдүгээр сарын нэгэн гэхэд нийтийн тээврээ шинэчлэнэ. 700 орчим евростандартын автобус авах тэндэр 11 сард нээнэ. Улаанбаатарчуудын 50 гаран хувь нь нийтийн тээврээр зорчдог болгоно.

• Төлбөртэй бүсийн зохицуулалт хийнэ. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зөм, 32 -ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл тогтооно. Төвөөс 800 метр орчим алхах дугуй унах скүүтэр унах боломж зогсоолоор хангана.

• Метро масс тээврийн асуудлыг шийднэ. Ирэх жилээс 3 шугам бүхий метроны төслийг эхлүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын талтай энэ асуудлаар яриа хэлэлцээ амжилттай эхлүүлсэн.

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандууллаа
Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.