/2023.10.27/: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд найрамдах Киргиз улсын Тээвэр, холбооны сайд Текебаев Тилек Кыдырмаевичтай уулзлаа.
Монгол, Киргизийн хувьд хамтран ажиллах олон шинэ талбар, олон шинэ боломж байна.
Тодруулбал,
- Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир экспортлох, хямд үнэтэй жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох,
- Бишкек-Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бишкек-Ташкент-Дубай, Улаанбаатар-Ташкент-Дели шууд нислэгтэй болгох
- Далайд гарцгүй орнуудын хувьд бүс нутгийн дэд бүтцийн интеграцид нэгдэх
- “Азийн автозамын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Киргизийн талын саналыг хүлээн авч, дэмжих
Киргизийн тал Монгол, Киргиз, Солонгос зэрэг Азийн зарим ард түмэн хөх толботой төрдгийг онцолж, Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут гаргах асуудлаар ярилцаж дээрх асуудлуудыг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгохоор тогтлоо.
Эх сурвалж: ЗТХЯ