U23 насны Дэлхийн аваргаас Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

U23 насны Дэлхийн аваргаас Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо

May be an image of 1 person

/2023.10.27/: Албанийн Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн X.23-нд эхэлсэн билээ.

ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ийн жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европийн АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа.

Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов.

Б.Мөнх-Эрдэнийг Төгс дэвжээний дасгалжуулагч, ОУХМ М.Баярсайхан удирдан оролцжээ.

Эх сурвалж: БТСУХ

Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна
Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.