Б.Энхбаяр: Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өмнөх долоо хоногоос 3.5 дахин нэмэгдсэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өмнөх долоо хоногоос 3.5 дахин нэмэгдсэн байна

/2023.10.26/: Улсын Их Хурлын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Чуулганд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр, "Хүчирхийллийг дэвэргэсэн, сурталчилсан мэдээллийг түгээхийг би хувьдаа түдгэлзэнэ. Яагаад гэвэл энэ төрлийн мэдээллүүд цахим орчноор тарах тусам энэ төрлийн гэмт хэргийн тоо ихсээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өмнөх долоо хоногоос 3.5 дахин нэмэгдсэн байна.

Тйим учраас хүчирхийллийн сэдэвтэй аливаа зүйлийг хэдэн лайкны төлөө мэдээлээд, түгээгээд байх тусам энэ төрлийн гэмт хэргүүд огцом нэмэгдээд байгаа гэдгийг ард иргэддээ хандаж хэлмээр байна. Хүчирхийлэлтэй эвлэрмээргүй байвал энэ төрлийн мэдээллийг битгий түгээгээчээ гэж хүсмээр байна" гэв.

Б.Идэр-Од: Татварын дарамтууд байгаа цагт ажилгүйдэл багасахгүй
Б.Идэр-Од: Татварын дарамтууд байгаа цагт ажилгүйдэл багасахгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.