/2023.10.26/: Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 56 хувьтай буюу буурсан байгаа талаар Статистикийн үндэсний хорооноос мэдээлсэн.
Энэ талаар иргэн Б.Идэр-Од өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр, "Ажлын байрны 80 хувь орчмыг нь ЖДҮ-нүүд бий болгодог. Тэдэнд далд татварууд, Нийгмийн Даатгал, НӨАТ, ХХОАТ, гээд даашгүй их дарамт байна.
Том уурхайнууд ажлын байрны 7 хувийг л бий болгож байгаа.
Төлж чадахгүй 10 саяын өртэй жаахан явахад л данс энэ тэр хаачихдаг их баавартай.
Компани, ажилтан гээд хоёр талаас нь авахаар 12.5 хувь гээд танд бага болж харагддаг... Үнэндээ 26 хувийг Нийгмийн Даатгалд өгч байна.
Ажилгүйдэл чинь энэ дарамтууд байгаа цагт багасахгүй шүү дээ" гэжээ.