“Харилцааны нэгэн жаран” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Харилцааны нэгэн жаран” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

/2023.10.26/: Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Харилцааны нэгэн жаран” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, мөн британийн дэслэгч Чарльз Бинстийд-ийн XX зууны эхээр монголын нутагт аялж, тэмдэглэн үлдээсэн түүхэн ховор баримтуудын эмхэтгэлийн нээлт аравдугаар сарын 25-ны өдөр Монголын үндэсний музейд болов.

Арга хэмжээний нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт, гадаадын улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон эрдэмтэн судлаачид оролцов.

Арга хэмжээний хүрээнд мөн Түүнчлэн “Монгол, Британийн харилцааны түүхийн нэгэн жаран” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Үзэсгэлэн нь Монголын үндэсний музейд 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дэлгэгдэнэ.

Монгол, Британи Улсууд 1963 оны энэ өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд ой тохиож буй энэ онд хоёр тал хамтран цуврал арга хэмжээг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ГХЯ

“ШИНЭ ХАРХОРУМ” хотын Үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо
“ШИНЭ ХАРХОРУМ” хотын Үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.