Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын 8.5км-ыг тавьж дуусгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын 8.5км-ыг тавьж дуусгажээ

/2023.10.26/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус байгууллагын Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан Н.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар одоо Хөвсгөл аймагт Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн авто зам барих ажлын явц, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн уялдааг хангах асуудлаар мэдээлэл солилцлоо.

May be an image of 1 person

Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг авто замын ажлыг энэ онд 12 км авто зам тавихаас 8,5 км-ийн гүйцэтгэлтэй байгаа нь бодит ажил болж буйг онцоллоо. Түүнчлэн аялал жуулчлалаас гадна байгаль орчны чиглэлд голлох төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тул санал, зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

May be an image of 2 people, the Oval Office and text

Сайд Б.Бат-Эрдэнэ “БОАЖЯ, Азийн хөгжлийн банктай нягт харилцаатай байдаг ба сайн болон сул хэрэгжиж буй төслүүд бий. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн хатуу хучилттай зам нь долоодугаар сард ашиглалтад оруулах байсан ч хугацаандаа амжаагүй бөгөөд үлдсэн 3,5 км авто замыг 11 дүгээр сард хүлээн авахаар төлөвлөж байгаа. Иймд Суурин төлөөлөгч Хөвсгөл аймагт ажиллаж, уг ажлыг хүлээлцэхэд хамт байхыг хүсэж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзлээд байгаа цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн ажлууд болон хөв цөөрөм байгуулах ажилд манлайлан ажиллахыг хүсэв.

Эх сурвалж: БОАЖЯ

Зэрлэг амьтдад зориулан 7 газарт хөв, цөөрөм байгуулжээ
Зэрлэг амьтдад зориулан 7 газарт хөв, цөөрөм байгуулжээ
 
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.