Зэрлэг амьтдад зориулан 7 газарт хөв, цөөрөм байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэрлэг амьтдад зориулан 7 газарт хөв, цөөрөм байгуулжээ

/2023.10.26/: БОАЖЯ болон "Юнител" группийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгууллаа.

Зэрлэг амьтан, шувуудыг хамгаалах зорилгоор байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан хамгаалалтын захиргаад, албан хаагчидтай хамтран хийгээд байна.

May be an image of 3 people and grass

  1. Говийн их ДЦГ-ын "Б" хэсэг,
  2. Говийн бага ДЦГ,
  3. Хөх Сэрхийн нурууны УТХГ,
  4. Хан Хөхийн нурууны УТХГ,
  5. Их газрын чулууны БЦГ,
  6. Тужийн нарсны БЦГ,
  7. Ховд аймаг,
  8. Говийн их ДЦГ-ын "А" хэсэг,
  9. Тост тосон бумбын нурууны БНГ,
  10. Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн 10 газарт 18 байршилд хөв байгуулахаас эхний ээлжид 7 байрлалд байгуулжээ.

Хөв цөөрөм нь тус бүр 10м.кв- 40м.кв хүртэлх багтаамжтай мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу цемент ашигласан бөгөөд байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгууллаа
Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.