Дайн эхэлснээс хойш Газад 2000 хүүхэд амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дайн эхэлснээс хойш Газад 2000 хүүхэд амиа алджээ

Palestinian death toll from Israeli attacks on Gaza reaches 1,900,  including 614 children

/2023.10.24/: Израил Газад шатахуун нэвтрүүлэхгүй байгаа нь илүү олон эмзэг бүлгийн нялх хүүхэд, эмнэлэгт байгаа шархадсан хүмүүс удахгүй үхнэ гэсэн үг гэж эмч нар анхааруулж байна.

Тусламжийн агентлагууд Газад гал зогсоохыг уриалсаар байгаа хэдий ч үр дүнд хүрэхгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн хэдэн долоо хоногт Газад дор хаяж 2000 хүүхэд амиа алдсан байна.

Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант даваа гарагт Газын зурвасыг хяналтандаа байлгаж буй ХАМАС бүлэглэлийн эсрэг “агаар, газар, далайгаас” “олон талт ажиллагаа” явуулахаар бэлтгэж байна гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Израил бүслэлтэд байгаа бүс нутгийг бөмбөгдөх ажиллагааг эрчимжүүлэв.

Израилийн удирдлага хүн барьцаалсан болон террорист халдлага, хулгайн гэмт хэргийн хариуд Хамас бүлэглэлийг устгахаа амлаад байгаа юм.

2,055 Palestinian children killed in Gaza, more than 800 missing | Defense  for Children Palestine

Дэлхий ертөнцөөс тасарсан Газын зурваст Израилийн агаарын довтолгоо бүхэл бүтэн хорооллуудыг сүйрүүлж, байшин, сургууль, сүм хийдийг тэгшилсэн байна. Даваа гарагт CNN-ийн нисгэгчгүй онгоцоор хийсэн бичлэгүүд зурвасын хэсгүүдийн эвдрэлийн түвшинг харуулсан бөгөөд Газын хотын аль-Римал хороололд бүхэл бүтэн гудамжууд сүйдсэн, Газын төв хэсэгт ал-Захра цамхаг гэгддэг хэд хэдэн нурсан барилгууд байгааг харуулжээ.

Хүүхдийг Ивээх Сан даваа гарагт хэлэхдээ, Газад 1 сая гаруй хүүхэд очих аюулгүй газаргүй байгааг хэлээд, анклавд эм, цахилгаангүй байгаа нь сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулав.

"Сүүлийн 17 хоногт Газад 2000 хүүхэд, Баруун эрэгт 27 хүүхэд амиа алдсан" гэж тус тусламжийн агентлаг даваа гарагт мэдэгдэв.

"Хүүхдийн амь насыг хамгаалахын тулд нэн даруй арга хэмжээ авч, олон улсын хамтын нийгэмлэгийг эдгээр хүчин чармайлтыг дэмжихийг бид бүх талуудад уриалж байна" гэж Хүүхдийг Ивээх сан хэлээд Израилийн агаарын довтолгоо нь "хүүхдүүдийг ялгаваргүйгээр хөнөөж, гэмтээж байна" гэв.

Bbuildings reduced to rubble and ruins by Israeli airstrikes are seen in Gaza on October 23, 2023.

Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Палестины Газын Эрүүл мэндийн яамны сүүлийн үеийн мэдээгээр, Израилийн зурваст хийсэн цохилтын улмаас амь үрэгдэгсдийн тоо 5,087, түүний дотор 2,055 хүүхэд байна.

Мягмар гарагийн эхээр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ашраф Аль-Кудра "[Газа дахь] эрүүл мэндийн систем түүхэн дэх хамгийн хүнд үедээ ирлээ" гэж мэдэгдэв.

Шатахуун бол аврал
Шатахуун гэдэг бол Газын иргэдийн хувьд амьдрал гэсэн үг. Түлшгүй бол усыг шахах, давсгүйжүүлэх боломжгүй, инкубатор, агааржуулалт, диализийн машиныг ажиллуулж, мэс заслын тоног төхөөрөмжийг ариутгах эмнэлгүүдийг тэжээдэг генераторууд ажилгүй болно.

Палестины Газын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Израилийн цохилтын дараа шатахууны нөөц дуусч 12 эмнэлэг, 32 эрүүл мэндийн төв одоо ажиллахгүй байна. Мягмар гарагийн үүрээр Газын хойд хэсэгт орших Индонезийн эмнэлэг түлшний хомсдолоос болж цахилгаангүй болсон гэж Хамас мэдэгдэв.

Эх сурвалж: ВВС

“Ажлын байр- Бэлгийн дарамтгүй орчин” үндэсний хэмжээний аян зохион байгуулж байна
“Ажлын байр- Бэлгийн дарамтгүй орчин” үндэсний хэмжээний аян зохион байгуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.