/2023.10.24/: ХЭҮК, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх” иргэний нийгмийн байгууллагуудын эвсэлтэй хамтран НҮБ-ын Хүн Амын сангийн дэмжлэгтэйгээр "АЖЛЫН БАЙР- БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН” сарын аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд:
- “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтыг Улаанбаатар хот болон аймаг орон нутаг дахь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулах.
- Ажил олгогчдод Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан чиг үүргээ биелүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалтын гарын авлага гаргаж түгээх
- Ажил олгогч, иргэд олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Хууль хяналтын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн дунд ажлын байрны бэлгийн дарамтад холбогдох зөрчлийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах
- Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажлын байрны бэлгийн дарамтны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад хамруулах, олон нийтэд соён гэгээрүүлсэн мэдээ, мэдээлэл, контент бэлтгэж түгээхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Хэрвээ та ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл авах, гарсан зөрчлийн талаар мэдээлж, гомдол гаргах бол ХЭҮК-ын 7000-0222 дугаар болон www.nhrcm.gov.mn хаягаар хандаарай.
Эх сурвалж: ХЭҮК