Гадаадын иргэдэд хүн худалдаалсан байж болзошгүй этгээдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын иргэдэд хүн худалдаалсан байж болзошгүй этгээдийг илрүүлжээ

/2023.10.24/: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 33820 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 344 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 139, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 2, Өмчлөх эрхийн эсрэг 156, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19, Бусад 10 хэрэг байна.

Тухайлбал:

Орхон аймгийн цагдаагийн газраас 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Баян-Өндөр суманд иргэн “Б”-ийн хоолойн тус газарт зүсэж, түүнийг алахаар завдсан яллагдагч “Э”-д холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,

Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2023 оны есдүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Биндэр суманд иргэн “С”-ийн амь насыг галт зэвсгээр хохироосон яллагдагч “З”-д холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,

Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас 2023 оны есдүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн ажилтан тус цэцэрлэгт нэг настай, хүүхдийн биед халдсан яллагдагч “М”-д холбогдох Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус харьяа прокурорт хүргүүлжээ.

Түүнчлэн дараах зарим зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байна.

Тухайлбал:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр 37 настай, эрэгтэй “О” гэгч нь тээврийн хэрэгсэл ачилтын компанийн ажилтныг машин ачих гэлээ гэх шалтгаанаар мэс барьж танхайрсан үйлдэлд шүүгчийн шийтгэврээр 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр иргэн “М” нь сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс энэ сарын 20-ны өдөр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан,

Илрүүлсэн зарим онцлог хэрэг:

Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фейсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй “Н” гэгчийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Хятадад бүртгэлгүй, “том” нохойтой тэмцэх ажлыг эхлүүллээ
Хятадад бүртгэлгүй, “том” нохойтой тэмцэх ажлыг эхлүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.