Хятадад бүртгэлгүй, “том” нохойтой тэмцэх ажлыг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад бүртгэлгүй, “том” нохойтой тэмцэх ажлыг эхлүүллээ

The moment before girl was attacked

/2023.10.24/: БНХАУ-ын албаныхан золбин, бүртгэлгүй, “том” нохойтой тэмцэх ажлыг эхлүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт нэгэн Ротвейлер нохой хоёр настай охин руу дайрч зэрэмдэглэсэн үйл явдал болж тус улсыг цочирдуулсан юм.

Нохойн дайралтын улмаас хүүхдийн бөөр хагарч, хавирга нь хугарч, бие нь их хэмжээний шарх авсан байна. Гэсэн хэдий ч азаар охины биеийн байдал тогтвортой байгаа аж.

Уг үйл явдлын дүрс бичлэгээс харахад хүүхдийн ээж нь эхэндээ хүүхэд, нохой хоёрын дундуур орж байсан ч ротвейлер эмэгтэйг тойрон хөдөлж, хүүхдийг булааж авчээ.

Ээж нь охиноо аврахыг маш их хичээж байх үед цэвэрлэгч болон өөр нэг ажилчин хүүхдийг аврахаар шүүр болон том саваа барьж очиж нохойг хөөжээ. Уг нохойны эзнийг одоогоор баривчлаад байгаа юм.

Хэд хэдэн цочирдуулсан түүх гарч ирсний дараагаар доромжлолыг таслан зогсоох арга хэмжээ олон нийтийн сүлжээ болон тэжээвэр амьтдын эздээс асууж байсан.

Уг хэргээс болж Хятадад нохойг зэрлэгээр хөнөөх тохиолдлууд гарч байгаа юм. Үүний нэг жишээ нь нэгэн их сургуулийн харуул бяцхан нохойг хөнөөхийнхөө өмнө торонд хийж авч явах үед нохойны инээмсэглэж буй мэт төрх олон хүний хайрыг татаж уг үйлдлүүдийг эрс буруушааж байна.

Picture of the stray dog before being killed

2021 оны Хятадын гэрийн тэжээмэл амьтны аж үйлдвэрийн цагаан номд дурдсанаар тус улсад 40 сая орчим золбин нохой байгаа бөгөөд энэ нь багагүй хугацаанд асуудал болоод байгаа аж.

Гэвч Сычуань мужийн Чунжоу хотод хүүхэд рүү дайрсан ротвейлер нохой тэнэмэл амьтан биш байжээ.

Хүүхдийн ар гэрийнхэн түүний эмчилгээний зардалд зориулж олон нийтээс хандив цуглуулах аян өрнүүлжээ.

Шаньдун, Зянши, Хубэй мужуудын албаны хүмүүсээс гаргасан мэдэгдэлд баригдсан золбин нохдыг эзэн олохгүй бол устгана гэж мэдэгдсэн байна.

Бээжингийн сайн дурын нохойн аврах бүлэг нийслэлд бичиг баримтгүй олдсон нохдыг түр саатуулна гээд хүмүүст нохойтой зугаалах цагийг анхаарч үзэхийг анхаарууллаа. Мөн дунд болон том нохойтой хүмүүсийг зориулалтын байр руу нүүхийг зөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Газын зурвас: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
Газын зурвас: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.