ҮЗЭСГЭЛЭН: Ирвэсийн эх нутагт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЗЭСГЭЛЭН: Ирвэсийн эх нутагт

/2023.10.23/ Өнөөдөр "Ирвэсийн эх нутагт" үзэсгэлэн Урчуудын эвлэлийн дэргэдэх М-Арт галлерейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг Монголын Урчуудын эвлэл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран зохион байгуулж байна.

Өдөр ирэх тусам ховордож буй цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан энэхүү үзэсгэлэнг нээжээ. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчид "Улаан ном"-д орсон, агнахыг хуулиар хориглосон цоохор ирвэсийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, уран бүтээлээр дамжуулан цоохор ирвэсийг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо хүргэж буй нөлөөллийн өндөр ач холбогдолтой гэж дүгнэж байна.

Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлөөр хийгдсэн 45 уран бүтээлчийн 53 бүтээл тавигдахаас гадна, орон зайн урлаг, үйлдлийн урлагаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог юм. Мөн эдгээр бүтээл нь өмнө нь хаана ч, хэзээ ч нэг дор ийнхүү дэлгэгдэж байгаагүй гэдгээрээ өвөрмөц.

Үзэсгэлэн 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсад айлчлахаар мордлоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсад айлчлахаар мордлоо
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.