“Bank of China”-гийн дарга асан Лю Лянгэг авлигын хэргээр баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Bank of China”-гийн дарга асан Лю Лянгэг авлигын хэргээр баривчилжээ

Liu Liange was the chairman of the Bank of China since 2019 until he resigned from his post in mid March this year

/2023.10.17/: "Bank of China"-гийн дарга асан хээл хахууль авсан, хууль бус зээл олгосон хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ.

2019-2023 онд төрийн өмчит банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Лю Лянгэ энэ оны гуравдугаар сард албан тушаалаасаа огцорсон юм.

Долоо хоногийн дараа эрх баригчид ноён Люг авлигын хэргээр буруутгаж байгааг зарлав.

Саяхан Хятадын амьдралын даатгалын дарга асан Ван Бин хээл хахуулийн хэргээр тэнсэн харгалзахгүйгээр бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн. Мөн төрийн өмчит банкуудын хэд хэдэн нэр хүндтэй санхүүгийн менежерүүдэд торгууль ногдуулж, шоронд хорьж, эсвэл мөрдөн байцаалтын шатанд байгаа зэргээс харахад банкны салбарынхныг шалгах явдал үргэлжилсээр байгаа бололтой.

Ноён Лю-г Хятадын эрх баригч Коммунист намаас хөөгдсөнөөс долоо хоногийн дараа буюу Хятадын Сахилгын хяналтын төв комисс хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзсэний дараа баривчилсан юм.

Түүнийг хууль бусаар зээл олгосон, банк дахь албан тушаалаа ашиглан хээл хахууль авч, хувийн клуб, цанын бааз руу санхүүжилт оруулсан гэх зэргээр буруутгаж байгаа юм.

Ноён Лю Хятадын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд Хятадын төв банк болон Хятадын Экспорт-Импортын банкинд удирдах албан тушаал хашиж байжээ. Тэрээр 2019 онд Хятадын Банкны ТУЗ-ийн дарга болсон юм.

Эх сурвалж: ВВС

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.