Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо

/2023.10.17/: Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн В767 агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэхээр 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн 20:30 цагаас Чингис Хаан ОУНБ-аас хөөрлөө.

Манай улс 2002 оноос хойш Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гадаадын агаарын тээвэрлэгчээр энхийг сахиулагчдыг зорьсон газарт нь тээвэрлэн хүргүүлдэг байсан бол энэ оноос эхлэн МИАТ ТӨХК-ийг сонгож үйлчлүүлж эхэллээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, МИАТ ТӨХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу ийнхүү МИАТ ТӨХК энхийг сахиулагчдаа ажиллагааны газарт нь хүргэх тээвэрлэлтийг гүйцэтгэхээр болсон юм.

May be an image of 4 people and text

Энхийг сахиулагчдыг тээвэрлэх ажиллагааг гүйцэтгэх авиакомпани нь аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангасан байх ёстой бөгөөд МИАТ ТӨХК Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбооны /IATA/ Аюулгүй ажиллагааны аудит шалгалтад /IOSA/ 9 удаа 90-ээс дээш хувийн амжилттай шалгуулж, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангасан агаарын тээвэрлэгч гэдгээ олон улсад баталгаажуулсан билээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Ухаалаг оролцооны шинэ соёл руу
Ухаалаг оролцооны шинэ соёл руу
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.