НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газа-Израилийн асуудлаар санал нэгдэж чадсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газа-Израилийн асуудлаар санал нэгдэж чадсангүй

Orange flame and smoke in Gaza City during an Israeli missile attack

/2023.10.09/: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Израил, Газын зурвасын хоорондох дайны асуудлаар хаалттайгаар яаралтай хуралдсан ч хамтарсан мэдэгдэл гаргахуйц хэмжээнд санал нэгдэж чадсангүй.

Бүслэгдсэн Газын зурвасыг хяналтандаа байлгадаг Палестины Хамас бүлэглэл өнгөрсөн бямба гарагт Израилийн хотуудад халдаж, олон зуун хүнийг барьцаалснаас хойш дор хаяж 1100 хүн амь үрэгдээд байна.

Израил үүний хариуд дайны байдал зарлаж, хүн ам шигүү суурьшсан Газад цохилт өгч, олон зуун хүний аминд хүрсэн юм.

АНУ-ын зүгээс ХАМАС-ыг эрс буруушаахыг тус зөвлөлийн 15 гишүүнд уриалав.

“ХАМАС-ын халдлагыг буруушаасан олон орон бий. Гэхдээ мэдээж бүгд санал нийлнэ гэж байхгүй" гэж АНУ-ын ахлах дипломатч Роберт Вүүд чуулганы дараа сэтгүүлчдэд хэлсэн юм.

Зөвлөл 90 минут орчим хуралдаж, НҮБ-ын Ойрхи Дорнодын энхтайвны асуудал эрхэлсэн элч Тор Веннесландын товч мэдээллийг сонсчээ.

Russia Says U.N. Security Council Meeting Is Just a U.S. Stunt - The New  York Times

НҮБ-д суугаа ОХУ-ын элчин сайд Василий Небензиа "Миний хувьд мөргөлдөөнийг нэн даруй зогсоож, олон арван жилийн турш хэлсээр ирсэн гал зогсоож, утга учиртай хэлэлцээ хийх явдал" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Aljazeera

ГХЯ: Израилд байгаа иргэдтэй Анкарад суугаа ЭСЯ-наас холбоотой ажиллаж байна
ГХЯ: Израилд байгаа иргэдтэй Анкарад суугаа ЭСЯ-наас холбоотой ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.