Эрэн хайж байсан охины амь насыг хөнөөсөн байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэн хайж байсан охины амь насыг хөнөөсөн байжээ

/2023.10.6/ Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна гэв.

Талийгаач охин энэ сарын 3-ны өдрийн 07.10 цагийн үед Дорноговь аймаг, Сайншанд дахь гэрээсээ хичээлдээ гарахаар яваад сураггүй болсон юм. Энэ жил тэрээр 12 настай байв.

Сэжигтэн Г зургаан жилийн өмнө мөн хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял авч байсан бөгөөд охиныг хүчиндэн хөнөөж, улмаар булсан байна. Сэжигтэнг Өмнөговь аймагт байхад нь цагдаа нар олжээ.

Хүүхдийн төлөө санд 12,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Хүүхдийн төлөө санд 12,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.