Алга болсон охин одоог болтол олдоогүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алга болсон охин одоог болтол олдоогүй байна

/2023.10.04/: Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 12 настай эмэгтэй хүүхэд өчигдөр өглөө гэрээсээ гараад сураггүй алга болсон.

Уг хэрэгтэй холбоотой өчигдөр орой аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулсана. Уг хурлаар Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл уг охин өнөөдөр өглөөний байдлаар олдоогүй байгаа бөгөөд холбогдох байгууллагын алба хаагчид эрлийг үргэлжлүүлж байна.

Уг охин гэрээсээ гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гаржээ.

Хэрвээ та уг охиныг харсан тохиолдолд 99882462 99287632 88663838 85222227 дугаарын утсаар мөн аймгийн Тамгын газар, цагдаагийн хэлтэс, Онцгой комисстой холбоо барина уу?

Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хилээр нэвтрүүлэх нь нэмэгджээ
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хилээр нэвтрүүлэх нь нэмэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.