Төрийн албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сард НЭМНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сард НЭМНЭ

/2023.10.03/: Сангийн яамнаас өргөн барьсан 2024 оны төсвийн төслийн танилцуулгыг сайд Б.Жавхлан хийлээ.

Ирэх оны төсөвт цалин тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмнэ гэж мэдээллээ.

Өнгөрөгч долоодугаар сард төрийн албан хаагчдын цалинг нэмсэн.

Эмнэлэг, сургуулийн ажилтнуудын үндсэн цалингаас гадна гүйцэтгэлийн үнэлгээн дээр тулгуурласан нэмэгдлийг тухайн байгууллагууд өөрсдөө шийдэж буй. Зөв менежменттэй явж байгаа эмнэлгүүдийн эмч, сувилагчдын цалин нэмэгдэж байгаа.

Харин сургуулиудын хувьд үнэлгээг хагас жил болон жилээр үнэлдэг. Нэг ангид 60 хүүхэд суулгачихаад "Гүйцэтгэлээр үнэлнэ" гэдэг нь тэдний хувьд шударга бус гэдгийг Багш нарын үйлдвэрчний эвлэлээс хийсэн хэвлэлийн хурлын үеэр багш нар мэдэгдэж байв.

Нэгэнт долоодугаар сард төрийн албан хаагчдын цалинг нэмсэн тул 2024 оны дөрөвдүгээр сараас нааш нэмэх боломжгүй гэдгийг Б.Жавхлан сайд мэдээллээ.

Бархасбадь гаригийн хэмжээтэй биетүүдийг илрүүлжээ
Бархасбадь гаригийн хэмжээтэй биетүүдийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.