Бархасбадь гаригийн хэмжээтэй биетүүдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бархасбадь гаригийн хэмжээтэй биетүүдийг илрүүлжээ

NASA's new telescope shows star death, dancing galaxies
Жеймс вебб дуранг төсөөлсөн зураг

/2023.10.03/: Европын сансрын агентлагийн (ESA) эрдэмтэд НАСА-гийн Жеймс Уэбб дуран авайг ашиглан гайхалтай нээлт хийжээ.

Тэдгээр эрдэмтэд манай нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадьтай тэнцэх хэмжээний чөлөөт хөвөгч биетүүд хамгийн ойрын од үүсэх бүс болох Орион мананцарт байгааг илрүүлсэн байна.

Энэхүү нээлт нь од, гараг хэрхэн үүсдэг талаарх бидний ойлголтыг илүү өндөр түвшинд хүргэсэн юм. Үүнээс өмнө эрдэмтэд хий, тоос бүхий асар том үүл дотор байх од төрдөг мананцарууд нь гаригийн хэмжээтэй биетүүдийг үүсгэх чадваргүй гэж үздэг байсан ч шинэ олдворууд өөрөөр харуулж байна.

Hubble Space Telescope 2020 - eoPortal

Объектууд нэг бүрчлэн биш, хос хосоороо үүсдэг нь бүр ч гайхмаар зүйл аж.

Судалгаанд ажиллаж байсан ESA-ийн эрдэмтэн Сэмюэл Пирсон "Нью-Йорк Таймс" сонинд "Гараг үүсэх, од үүсэх талаарх бид буруу ойлголттой байжээ" гэж хэлсэн байна.

Шинэ биетүүдийг Бархасбадийн массын хоёртын объект буюу JuMBO гэж нэрлэсэн байна. Тэд од болоход хангалттай том биш. Мөн одыг тойрон эргэдэггүй учраас JuMBO нь техникийн хувьд гариг биш юм.

Mystery Streaks in Orion Nebula Shots - Beginning Deep Sky Imaging - Cloudy  Nights

ESA-ийн шинжлэх ухаан, хайгуул хариуцсан ахлах зөвлөх, профессор Марк Маккафрины хамтран бичсэн судалгааны өгүүллийн дагуу JuMBO-ууд сая орчим жилийн настай бөгөөд энэ нь орчлон ертөнцтэй харьцуулахад харьцангуй залуу байгаа юм. Тэдний гадаргуугийн температур ойролцоогоор 1000 хэм байдаг аж.

Гэвч тойрог замд эргэлдэж буй оддоос хүлээн авсан энергийн ачаар тогтвортой температурыг хадгалах чадвартай гаригуудаас ялгаатай нь JuMBO-ууд эцэст нь хурдан хөрч, хөлддөг байна. Тэд мөн ихэвчлэн хийнээс бүрддэг тул амьдралыг тэтгэх боломжгүй гэсэн үг юм.

Эх сурвалж: Aljazeera

Хотын шинэ даргын төсөв “ХОЁР ИХ НАЯД“
Хотын шинэ даргын төсөв “ХОЁР ИХ НАЯД“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.