Шатахуун түгээх станцын хажууд өвс ачсан автомашин шатжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахуун түгээх станцын хажууд өвс ачсан автомашин шатжээ

/2023.10.03/: Өчигдөр орой Налайх дүүрэгт нэгэн шатахуун түгээх станцын хажууд өвс ачсан том оврын ачааны автомашин шатсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Налайх дүүргийн 1-р хороо Өвөршандад Петровис шатахуун түгээх станцын хойно 50 метр зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч 3 нэгж техниктэй ажиллаж 21:36 цагт галын тархалтыг зогсоож, 22:55 цагт гал түймрийг бүрэн унтрааж чаджээ.

Хэрэв гал дэлгэрсэн бол шатахуун түгээх станц дэлбэрэх эрсдэл маш өндөр байсныг гал сөнөөгчид аюулгүй болгож ажилласан байна.

May be an image of 3 people and fire

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр багавтар үүлтэй, 9-11 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 9-11 хэмийн дулаан байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж баяр хүргэлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж баяр хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.