Тэнүүн-Огоогийн хэргийн араас Эрдэм Трансын хэрэг мандав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэнүүн-Огоогийн хэргийн араас Эрдэм Трансын хэрэг мандав

\2023.10.02\

АТГ -аас мэдээлэл хийлээ. АТГ ЦЕГ -тай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ хугацаанд Тэнүүн -Огоо компанийн нийлүүлсэн гэх нийтийн тээврийн асуудалтай холбогдуулан дөрвөн хүний таван обьект нэгжлэг шалгалт хийсэн. Дээрх дөрвөн иргэнийг 48 цагийн хугацаанд баривчилсан. Цаашид үргэлжлүүлэн цагдан хорих,таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авахаар хүсэлт гаргасан шүүх асуудлыг шийднэ.

Мөн энэхүү хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын иргэдээс тайлбар мэдүүлгийг тус улсын ЭСЯ-нд мэдэгдэж мэдүүлэг авах ажлыг хийж байна гэлээ.Санхүүгийн шалгалтын хүрээнд гадаад улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүссэн байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Ерөнхий Прокyрорын газар болон Вьетнам улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөжээ. Тэнүүн-Огоо компаниас гадна УБ хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Эрдэм Транс компаний асуудал шалгагдаж эхэлжээ. Тус компани мөн л БНСУ -аас Хьюндай үйлдвэрийн автобус нийлүүлэхдээ насжилтийг уртасгах үүднээс нийт 135 автобусны арлын дугаар оныг засварлах байдлаар хуурамч бичиг баримт үйлдэн залилан мэхэлж хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нь батлагдсан тул тус компанийн гүйцэтгэх захирлыг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Амазон мөрний ус хэт халснаас 100 гаруй далайн гахай үхжээ
Амазон мөрний ус хэт халснаас 100 гаруй далайн гахай үхжээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.