Амазон мөрний ус хэт халснаас 100 гаруй далайн гахай үхжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амазон мөрний ус хэт халснаас 100 гаруй далайн гахай үхжээ

One of many dolphins found dead in the Amazon amid a worsening drought.

/2023.10.02/: Түүхэн ган гачигийн улмаас зарим газар усны температур түүхэн дээд хэмжээнд хүрч байгаа энэ үед Бразилийн Амазонкоос зуу гаруй далайн гахай үхсэн байхыг олжээ.

Бразилийн Шинжлэх ухааны яамнаас санхүүжүүлдэг судалгааны байгууллага болох Мамирауа хүрээлэнгийн мэдээлснээр үхсэн далайн гахайнууд өнгөрсөн долоон хоногт Тефе нуураас олдсон байна.

Хүрээлэнгээс ийм олон тооны үхсэн далайн гахай олдсон нь ер бусын явдал болсон талаар мэдэгдэж байгаа бөгөөд нуурын дээд температур, Амазон дахь түүхэн ган гачигтай холбоотой байж магадгүй гэж үзэж байна.

"Одоогоор энэ онцгой үйл явдлын шалтгааныг тогтооход эрт байгаа ч манай мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь ган гачиг, Тефе нуурын өндөр температуртай холбоотой бөгөөд зарим цэгт Цельсийн 39 хэмээс илүү халж байна" гэж тус хүрээлэн CNN-ийн салбар CNN Brasil-д дурджээ.

Дэлхийн хамгийн том усан зам болох Амазон мөрөн одоогоор хуурай улиралд байгаа бөгөөд голын амьтдын хэд хэдэн төрөл мөн өндөр температурын нөлөөлөлд өртөж байна.

A severe drought is threatening the Amazon river.

Судлаачид болон идэвхтнүүд амьд үлдсэн далайн гахайнуудыг захын нуур, цөөрмөөс сэрүүн устай голуудад шилжүүлэн аврахаар оролдож байгаа гэж CNN Brasil мэдээлсэн ч тус газар алслагдсан тул ажиллагаа амаргүй байгаа аж.

"Голын далайн гахайг бусад гол руу шилжүүлэх нь тийм ч аюулгүй биш, учир нь хорт бодис эсвэл вирус байгаа эсэхийг амьтдыг байгальд гаргахаас өмнө шалгах нь чухал юм " гэж Мамирауа хүрээлэнгийн судлаач Андре Коэльо CNN Brasil-д ярьжээ.

Эрх баригчид ойрын хоёр долоо хоногт илүү хурц ган гачиг болох бөгөөд энэ нь далайн гахайн үхэлд хүргэж болзошгүй гэж CNN Brasil мэдээлэв.

Эх сурвалж: CNN

Индонези улс БНХАУ-ын дэмжлэгтэйгээр анхны хурдны төмөр замаа нээлээ
Индонези улс БНХАУ-ын дэмжлэгтэйгээр анхны хурдны төмөр замаа нээлээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.