Бангладешд гарсан Денге өвчний улмаас 1000 орчим хүн нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бангладешд гарсан Денге өвчний улмаас 1000 орчим хүн нас баржээ

A dengue infected child lies on a bed after getting hospitalised for treatment at Mugda Medical College and Hospital, as the yearly death toll from the disease has surpassed the previous record in the country, in Dhaka, Bangladesh, September 5, 2023.

/2023.09.28/: Сүүлийн долоо хоногт Бангладеш улсад 1,000 орчим хүн денгийн өвчнөөр нас барсан нь хамгийн хүнд дэгдэлт боллоо гэж эрх баригчид үзэж байна.

Албаныхан өвчний тархалтыг дарахын тулд тэмцсээр байгаа бөгөөд эмнэлгүүдийн ачаалал маш их байна.

Энэхүү өвчний шинж тэмдэг нь толгой өвдөх, дотор муухайрах, үе мөч, булчин өвдөх зэргээр илэрдэг гэв. Өвчний хүнд тохиолдолд денге нь үхэлд хүргэх дотоод цус алдалт үүсгэдэг аж.

Денге өвчин нь халуун орнуудад тархдаг бөгөөд халдвар тээгч нь шумуул тул ариун цэврийн шаардлага хангаагүй хот суурин газруудад дэгдэлт ихэвчлэн гардаг.

Уг өвчин нь тус улсад өмнө нь улирлын чанартай дэгддэг байсан боловч уур амьсгалын өөрчлөлтөөс болж халуун, усархаг бороотой үед ч тохиолдож байна.

Bangladesh: Nearly 1,000 people die of dengue in severe outbreak - BBC News

Денге өвчнөөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдал сүүлийн хэдэн жилтэй харьцуулахад хамаагүй хурдан муудаж байгааг эмч нар тэмдэглэжээ.

Бангладеш улс шумуул үржих тохиромжтой газар үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтэд сурталчлах кампанит ажил эхлүүлжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр Бангладешийн 64 дүүрэгт Денге өвчний халдвар бүртгэгдсэн байна. Денге өвчнөөр өвчилсөн олон зуун хүмүүс нийслэл Дака хотын эмнэлгүүдэд бөөгнөрөн, эмчлүүлэхээр цугларсан ч ихэнх байгууламжийн хүчин чадал хэтэрсэн байна.

Эх сурвалж: ВВС

Реппер Rookie эхнэрээ зодсон байж болзошгүй хэргийг шалгаж байна
Реппер Rookie эхнэрээ зодсон байж болзошгүй хэргийг шалгаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.