С.Баярцогт: Миний эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулдаг хүн бол Х.Баттулга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогт: Миний эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулдаг хүн бол Х.Баттулга

/2023.9.21/ Ардчилсан намын хэвлэлийн бага хурлын үеэр тус намын тэргүүн дэд дарга С.Баярцогт дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр:

-Намайг шүүсэн хянасан нийслэлийн прокурор авлигын хэргээр ял авсан, анхан шатны шүүхээр ялласан шүүгч өөрөө авлигын хэргээр мөн ял авсан. Эрх мэдлийн хонгил гэж яригдаад, “Засгийн газрын ордны гурван давхарт ялын бодлого төлөвлөгдөж, шийдэгдэж байна” гэсэн Х.Нямбаатар сайдын хэлсэн үг үнэн. Миний хэрэг Монголын дөрвөн шатны шүүхээр шийдэгдсэн асуудал. Ганц Монгол чи биш Швейцарь, Хонконг, Австрали зэрэг олон улсын байгууллагуудын шалгалтаар ороод гарсан. Мөн Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өгсөн. Шүүхийн зүгээс хууль зөрчсөн зүйл алга гэх шийдвэрийг гаргасан. Шүүхийн сахилгын хороо, АТГ-аас шалгаад мөн зохих хариуг өгсөн.

Миний эсрэг алхмыг хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийдэг. АН-ын хурал, үйл ажиллагаа идэвхжих үед ийм дайралтыг хийдэг. Хэн хэрхэн бичиж, түгээж байна гэдгээс харж болно.

“Grand tour-2023” аялал жуулчлалын улсын олимпиад болно
“Grand tour-2023” аялал жуулчлалын улсын олимпиад болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.