“Grand tour-2023” аялал жуулчлалын улсын олимпиад болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Grand tour-2023” аялал жуулчлалын улсын олимпиад болно

/2023.09.21/: Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулагддаг “GRAND TOUR” аялал жуулчлалын улсын олимпиад энэ жил 21 дахь удаагаа болж байна.

2023 оны дэлхийн аялал жуулчлалын өдрийг “GREEN INVESTMENT TOURISM – WELCOME TO MONGOLIA” уриатай аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 14 их, дээд сургууль, коллежийн 400 орчим оюутнууд оролцож байгаа юм.

  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Спорт явган аялал
  • Асуулт, хариултын Центавр
  • Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн
  • Бизнес загварчлалын цахим тэмцээн гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, мэдлэг оюун, хурд хүч, авхаалж самбаагаа сорино.

Олимпиадын албан ёсны нээлт нь есдүгээр сарын 21-ний 11 цагт ХААИС-ийн Хатан туул театрт эхэлж 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Есдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд “Аялал жуулчлалыг сурталчлах” үзэсгэлэн гаргана.

Энэ жилийн олимпиадад МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулиас оюутнууд оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган болно
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган болно
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.