/2023.9.21/ Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр болно.
Квотод баригдахгүйгээр, бүх шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бий болгохын тулд хамтран ажиллаж, эмэгтэйчүүдийн бодлогыг шийдвэрлэх чухал алхам хийнэ гэлээ.
Энэ үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа дахин нэр дэвшихгүйгээр ажлаа хүлээлгэн өгч байгаа гэдгээ илэрхийллээ. Тэрбээр 2016 оноос хойш тус холбооны даргаар ажилласан юм. Энэ удаад "шинэ, залуу эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй" гэлээ.