/2023.9.21/ МҮХАҮТ-ын ээлжит XXI их хурал өчигдөр болж өнгөрлөө. Хурлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон юм.
Сонгуульд нийт 9 хүн нэр дэвшсэн. Тэдгээрээс "MCS” группийн дэд ерөнхийлөгч асан, "ШаркТанк” нэвтрүүлгийн шүүгч Д.Энхтүвшин 64 хувийн саналаар тэргүүлсэн байна.
Одоо шинэ ерөнхийлөгч болон удирдах зөвлөл нь дөрвөн жилийн турш МҮХАҮТ-ыг тэргүүлнэ.
Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга нь Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй.