/2023.09.20/: Дэлхийн сүйрлийн талаар сурталчилдаг урсгалын шашны хөдөлгөөнийг бэлгийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн гишүүд, тэр дундаа хүүхдүүдийг хүчээр гэрлүүлсэн хэмээн буруутгаж байна.
Анх иргэний байгууллага байсан Socorro Bayanihan Services гэх уг шашны урсгал нь гишүүдээсээ мөнгө авах, мөн Минданао арлын Сокорро хотод хар тамхины наймаа хийх зэрэг хэрэгт холбогдож бараг шашны биш гэмт хэргийн бүлэг болон хувирчээ.
Өдгөө Омега де Салонера гэгддэг тус байгууллага дор хаяж 3500 гишүүнтэй бөгөөд тэдний 1580 нь хүүхэд байна. Сенатч Риса Хонтиверос даваа гарагийн орой Филиппиний Сенатад хэлсэн үгэндээ тэднийг гишүүдээ "маш их хамгаалалттай" уулын хэсэгт хорьсон. Энэ бол шашин шүтлэгээр далимдуулж насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлэх, хүчээр гэрлүүлсэн болон бэлгийн хүчирхийллийн тухай аймшигтай түүх юм. Энэ шашныхан зэвсэглэсэн бөгөөд аюултай" гэж хэлэв.
Сүүлийн долоо хоногт найман хүүхэд уулын бүлгээс зугтаж, Сокорро хотын эрх баригчдад аймшигт мэдүүлэг өгчээ.
Албадан гэрлүүлэх
Тус бүлгийн ахлагч Жей Ренс Б Куиларио 13 настай байхад нь 21 настай залуутай хүчээр гэрлүүлсэн гэж өөрийгөө Chloe гэж танилцуулсан 15 настай охин мэдүүлжээ.
Куилариог бүлгийн гишүүд Есүсийн хойд дүр, дэлхийн шинэ аврагч бас Мессиа гэж нэрлэдэг аж.
Куиларио хэд хэдэн удаа Хлойг шинэ ханьтайгаа нэг өрөөнд хорьж, өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг албадаж байсан гэв.
Хлое гэрлэлтийг нь цуцлахыг эцэг эхээсээ гуйсан боловч тэд Мессиагийн хүслийг дагах ёстой гэжээ.
2019 онд болсон хүчтэй газар хөдлөлтүүдийн ачаар тус шашны бүлгийн нэр хүнд улам өссөн бөгөөд дэлхийн төгсгөлөөс аврагдахын тулд тус бүлэгт шинээр элсдэг байна.
Бүлгийн толгойлогч хүмүүсийг гэрээсээ явж ууланд хамт амьдрахыг ятгаж хэрэв татгалзвал тамд шатна хэмээн айлгадаг аж.
Энэхүү бүлгийн гол санхүүжилт нь хар тамхи бөгөөд хар тамхины наймаагаа нуухын тулд хүмүүсээр бамбай барьж байна гэж нутгийн удирдлагууд үзэж байна.
Уг бүлэглэлд шалгалт хийж, мөрдөн байцаалт явуулхаар болжээ.
Эх сурвалж: Aljazeera