/2023.08.22/: Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.
НӨАТ-ын урамшууллын 2023 оны наймдугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2023 оны есдүгээр сарын 20-нд буюу өнөөдөр 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2023 оны наймдугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Эх сурвалж: МТА