/2023.09.20/: Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулжээ.
Арга хэмжээний хүрээнд гадаадын хөрөнгө оруулалттай “С” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлсэн байна.
Улмаар хойшлуулшгүй ажиллагааны үед уг компаний захирал "Н.Н" гэгч нь цагдаагийн мөрдөгчид боодолтой мөнгө буюу хахууль өгөхийг завдсан аж.
Цагдаагийн алба хаагчид дээрх үйлдлийг газар дээр нь баримтжуулан, хууль бус үйлдлийг нь таслан зогсоожээ. "H.H" гэх этгээдийн авлигад өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валют зэргийг хууль, журмын хүрээнд хураан авч, хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байна.