/2023.09.20/: Азербайжан улс Уулын Карабахад "терроризмын эсрэг" ажиллагаа эхлүүлсэн бөгөөд угсаатны армян салан тусгаарлагчид бууж өгөх хүртэл зогсохгүй гэж мэдэгджээ.
Олон улсад Азербайжаны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн салан тусгаарласан анклавын эргэн тойронд Өмнөд Кавказ дахь хурцадмал байдал хэдэн сарын турш үргэлжилсээр байна.
Азербайжан, Армен хоёр хамгийн сүүлд гурван жилийн өмнө дайн хийж байсан.
Баку "хууль бус Арменийн цэргийн ангиудад зэвсгээ хүлээлгэн өгч, хууль бус дэглэмийг татан буулгахыг" тушаажээ.
ЗХУ задран унасны дараа 1990-ээд оны эхээр Азербайжан, Армен улс анх удаа дайтаж байжээ. Дараа нь 2020 онд Оросын энхийг сахиулагчид эвлэрэх тохиролцоонд хүрч, хяналт тавихаас өмнө Уулын Карабах болон түүний эргэн тойронд байгаа бүс нутгийг Азербайжан эргүүлэн авсан байна.
Карабах дахь армян үндэстэн мягмар гарагт гал зогсоож, яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалав. Гэвч Бакугийн зорилго нь уулархаг бүс нутгийг бүрэн эзлэн авах сонирхолтой байна.
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Азербайжаныг "үндэсний цэвэрлэгээ" хийх зорилготой хуурай замын ажиллагаа явуулж байна гэж буруутгав.
Үйл явлалтай холбоотой бухимдсан олон зуун Армен жагсагчид Ереван дахь парламентын гадаа цагдаа нартай мөргөлдөж, удирдагчаа урвагч хэмээн буруушааж, түүнийг огцрохыг уриалав.
Армян үндэстний Степанакерт гэж нэрлэдэг Карабах мужийн нийслэл Ханкенди хотоос хойд зүгт 100 км-ийн зайд оршдог Евлах хотод яриа хэлэлцээ эхэлж магадгүй гэж Азербайжан мэдэгдэв.
Уулархаг бүс нутагт ойролцоогоор 120,000 армян үндэстэн амьдардаг. Орос цэргүүд хамгийн эрсдэлтэй бүс нутгаас бараг 500 энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэн бол салан тусгаарлагчид нийт 7000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тусалсан гэжээ.
Мягмар гарагийн өглөө хоёр удаа мина дэлбэрсний улмаас зургаан хүн, тэр дундаа дөрвөн цагдаа амиа алдсаны хариуд Азербайжан улс үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж мэдэгдэв.
Карабахын албаныхны мэдээлснээр таван хүн амиа алдаж, олон арван хүн шархадсаны дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа аж.
Тусгаарлан гарсан бүс нутгийн батлан хамгаалахын албаныхан Азербайжаны арми "бүх шугамын дагуу гал зогсоох хэлэлцээг зөрчсөн" гэж мэдэгджээ. Карабахын бусад төлөөлөгчид "том хэмжээний цэргийн довтолгоо"-ны тухай ярьж байсан ч дараа нь галын эрч хүч буурсан гэв.
Азербайжаны Батлан хамгаалах яам энгийн иргэд болон иргэний барилга байгууламжийг онилоогүй бөгөөд "өндөр нарийвчлалтай зэвсэг хэрэглэснээр зөвхөн хууль ёсны цэргийн байд цохилт өгч байна" гэж мэдэгдэв.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Азербайжаны довтолгооноос хэдхэн минутын өмнө 2020 онд дайны дараа байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хүндэтгэхийг хоёр улсаас шаардсан гэж мэдэгдэв.
ОХУ-ын Гадаад хэргийн яам болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен нар ноён Алиевыг тус бүс нутагт цэргийн ажиллагаагаа даруй зогсоохыг уриалав.
Эх сурвалж: ВВС