Тамгагүй төр жүжгийг ӨМӨЗО-ны Ордос хотод тоглох байсан ч цуцлагджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тамгагүй төр жүжгийг ӨМӨЗО-ны Ордос хотод тоглох байсан ч цуцлагджээ

/2023.09.20/: Тамгагүй төр жүжиг ӨМӨЗО-ны Ордос хотноо есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд тоглогдохоор болж өчигдөр нээлтээ хийх байсан ч цуцлагджээ.

БНХАУ-ын иргэд, Монгол угсаатнууд энэхүү тоглолтыг ихэд хүлээж байсан ч ийнхүү цуцлагдсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний зарим нь төрийн хатуу бодлогоос болсон гэж үзэж байгаагаа олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна.

Одоогоор тус тоглолтын зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Дашрамд дурдахад ирэх 11 дүгээр сард тус жүжиг Лондон хотноо тоглогдохоор бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.

​ “Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд 3 хоног үлдлээ  ​
​ “Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд 3 хоног үлдлээ ​
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.