​ “Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд 3 хоног үлдлээ ​
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​ “Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд 3 хоног үлдлээ ​

/2023.09.20/: Азийн Наадмыг хамгийн олон зохион байгуулсан улс бол Тайланд улс юм. Тус улсын нийслэл Бангкок хотод 1966 оны тивийн олимпыг анх зохион байгуулж байсан түүхтэй.

Уг наадмаас дөрвөн жилийн дараа БНСУ-ын Сөүл хотод болох байсан ч цуцлагдаж, тайландчууд тивийн наадмыг дахин хүлээн авсан юм.

Харин 1978 онд Сингапур зохион байгуулах эрх авсан ч санхүүгийн асуудлаас болоод татгалзахад Бангкок хотод гурав дахиа уг наадам болж байв. Хамгийн сүүлд 1998 онд дахин Бангкок хотод болоход анх удаа 42 орны 10 мянган тамирчин оролцсон юм.

Харин БНХАУ гурав дахиа зохион байгуулж байна. Анх 1990 онд Бээжинд тивийн шилдгүүд чуулсан бол үүнээс 20 жилийн дараа 2010 онд Гуанжоуд болсон түүхтэй.

Эх сурвалж: БТСУХ

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.