Тамхины хамаарлын эсрэг сургагч багш бэлтгэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тамхины хамаарлын эсрэг сургагч багш бэлтгэж байна

/2023.09.19/: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Эрүүл мэндийн яам, Дэлхий эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Тамхины хэрэглээ ба хамаарлын оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх заавар”-ын дагуу сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ.



Сургалтад ЭМЯ, ЭМХТ, НЭМҮТ, ЭЭХХЗГ-ын мэргэжилтнүүдээс гадна нийслэлийн есөн дүүргийн ЭМТ, Нийслэлийн Аддиктологи зан үйл, сэтгэл заслын эмнэлэг, “Монгол эм импэкс” концерн, “Монос” ХХК, “Ази Фарма” ХХК-ийн төлөөлөл болон сэтгэц наркологийн эмч нар хамрагдаж байна.



СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүд удирдаж байгаа гурван өдрийн сургалтаар тамхины тодорхойлолт болон нэр томъёо, хамаарал, хэрэглээг үнэлэх аргуудыг танилцуулж, тамхины хамаарлын эмгэгийн онош, шалтгаант сэтгэц зан үйлийн эмчилгээ, дам тамхидалтад өртөхийг багасгах (5А интервац), тамхины хэрэглээг зогсоох зөвлөгөө (5 категор), эмчилгээний алгоритм, хамаарлын эмийн эмчилгээ, тун хэмжээ, өвөрмөц бүлэгт хийх эмчилгээ зэрэг сэдвээр мэдээлэл өгөх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Ерөнхий сайд Төв аймаг дахь спортын төрөлжсөн сургуультай танилцлаа
Ерөнхий сайд Төв аймаг дахь спортын төрөлжсөн сургуультай танилцлаа
 
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.