Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Нэг өнгө” кампанит ажил эхэллээ
 

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Нэг өнгө” кампанит ажил эхэллээ

/2023.09.19/: Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Нэг Өнгө” мэдээллийн кампанит ажлыг 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүлж байна.

“Нэг Өнгө” кампанит ажил нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, жендерт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх, улмаар иргэдийн зан үйл, хандлагад эерэгээр нөлөөлөх зорилготой.

May be an image of 2 people and text

Мөн хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, энэ талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "ХҮЛЦЭХГҮЙ" богино хэмжээний олон ангит киног олны хүртээл болгож байна.

Эх сурвалж: ЦЕГ

Манай улс махны хэрэглээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт жагсчээ
Манай улс махны хэрэглээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт жагсчээ
 
Алга болсон охины хэрэгтэй холбоотой Г гэгчийг илрүүлэн байцааж байна
Алга болсон охины хэрэгтэй холбоотой Г гэгчийг илрүүлэн байцааж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.