Манай улс махны хэрэглээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт жагсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс махны хэрэглээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт жагсчээ

/2023.09.19/: Манай улсын хувьд ч махны хэрэглээ нь амьдралын салшгүй хэсэг байсаар ирсэн.

Өнгөрөгч 2022 оны эцсийн 71,1 сая толгой малтай хэмээн тоологджээ. Эдгээрийн дийлэнхийг хонь, ямаа эзэлж байгаа бол үхэр 5,5 сая тоологдсон байна.

Дэлхий дахинд хүн амынх нь тоонд харьцуулан, махны хэрэглээг нь гаргасан 2023 оны мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Малын тоогоороо дараах улс орнууд тэргүүлжээ.

Үүнд:

  • адуу (Франц, Итали, Герман, Япон, Монгол гэх мэт);
  • нохой (Хятад, Өмнөд Солонгос, Вьетнам, Арктикийн бүс нутаг);
  • муур (Хятад, Перу);
  • Гвинейн гахай (Андын нурууны бүс нутаг);
  • халим, далайн гахай (Япон, Аляск, Сибирь, Канад, Фарерын арлууд, Гренланд, Исланд, Сент Винсент).

Аргентин улс үхэр, тугалын махыг хамгийн их иддэг бөгөөд жилд нэг хүнд 39.9 кг үхрийн мах ногддог байна.

Европын холбооны 27 орон болон Хятад улс хамгийн их гахайн мах иддэг ажээ. Нэг хүн жилд 35.5кг орчим гахайн мах иддэг байна.

Харин Израиль улс хамгийн их шувууны мах иддэг бөгөөд нэг хүнд жилд 64.9 кг ногддог. Казахстан хамгийн их хонь иддэг, жилд нэг хүнд 8.5 кг ногддог гэсэн судалгаа гарчээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) мэдээлснээр 1990-2009 оны хооронд дэлхийн махны нийт хэрэглээ бараг 60 хувь, нэг хүнд ногдох хэрэглээ бараг 25 хувиар өссөн байна.

Цаашдаа ч махны хэрэглээ жил бүр өсөх төлөвтэй. Махны хэрэглээ, мал амьтдын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар эрдэмтэд улам бүр санаа зовсоор байна.

Махны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн даац хэтрэх, нүүрстөрөгчийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, усны хэт их хэрэглээ гэх мэт сөрөг үр дагаврууд гарсаар байна.

Бид 2023 оны судалгаагаар хамгийн их махны хэрэглээтэй улс орнуудын жагсаалтыг хүргэж байна.

Энэхүү жагсаалтад манай улс махны хэрэглээгээр Хонг Конг, АНУ, Австрали улсуудын араас дөрөвдүгээр бичигджээ.

Эх сурвалж: worldpopulationreview

Тогтвортой хөгжлийн төлөөх улс төрийн дээд түвшний чуулга уулзалт болж байна
Тогтвортой хөгжлийн төлөөх улс төрийн дээд түвшний чуулга уулзалт болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.