Гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын чиглэлээр сургагч багш бэлтгэж байна
 

Гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын чиглэлээр сургагч багш бэлтгэж байна

IMG_0093-scaled.jpg

/2023.09.19/: Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Петар Зафиров нар нээж, оролцогчдод баяр хүргэв. Таван өдөр үргэлжлэх сургалтаар гамшиг, онцгой байдлын үеийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хамгааллын асуудлаар мэдлэг олгож сургагч багш нарыг бэлтгэх юм.

Сургалтад Барилга хот байгуулалтын яам, Дэлхийн зөн, Улаан загалмай нийгэмлэг, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 12 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, эмч сэтгэл зүйч, аврагч зэрэг 31 алба хаагч хамрагдаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Твиттер буюу “Х“ удахгүй бүх хэрэглэгчдээсээ төлбөр авдаг болж магадгүй
Твиттер буюу “Х“ удахгүй бүх хэрэглэгчдээсээ төлбөр авдаг болж магадгүй
 
Алга болсон охины хэрэгтэй холбоотой Г гэгчийг илрүүлэн байцааж байна
Алга болсон охины хэрэгтэй холбоотой Г гэгчийг илрүүлэн байцааж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.