Твиттер буюу “Х“ удахгүй бүх хэрэглэгчдээсээ төлбөр авдаг болж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Твиттер буюу “Х“ удахгүй бүх хэрэглэгчдээсээ төлбөр авдаг болж магадгүй

X owner Elon Musk leaves a US Senate bipartisan Artificial Intelligence Insight Forum at the US Capitol in Washington, DC, on 13 September, 2023.

/2023.09.19/: Элон Маск өмнө нь Twitter нэртэй байсан X-ийн бүх хэрэглэгчид платформд нэвтрэхийн тулд төлбөр төлөх шаардлагатай болж магадгүй талаар цухуйлгалаа.

Тэрбумтан Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай ярилцахдаа төлбөрийн систем нь боттой тэмцэх цорын ганц арга зам гэж хэлжээ.

"Бид системийг ашигласны төлөө сар бүр бага хэмжээний төлбөр авдаг болохоор зорьж байна" гэж Tesla болон SpaceX-ийн дарга хэлэв.

Энэ нь зүгээр нэг яриа байсан уу, эсвэл хараахан зарлаагүй байгаа хатуу төлөвлөгөөний талаар байв уу гэдэг нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн жил Твиттерийг хүлээн авснаасаа хойш тэрээр одоо ашиглагдаж байгаа X Premium гэх сайжруулсан үйлчилгээний төлбөрийг хэрэглэгчдэд санал болгосоор ирсэн.

Энэ нь төлбөртэй захиалагчдад илүү урт нийтлэл бичих, платформ дээр харагдах байдлыг нэмэгдүүлэх гэх мэт нэмэлт боломжуудыг өгдөг юм.

Гэсэн хэдий ч хэрэглэгчид одоогоор X-г үнэгүй ашиглах боломжтой.

X Premium одоогоор АНУ-д сард 8 долларын үнэтэй байгаа бөгөөд захиалагч аль улсад байгаагаас хамаарч үнэ өөр байгаа юм.

Тэрээр одоогийн байдлаар хэрэглэгчдэд илүү хямд хувилбаруудыг хайж байгаа гэв.

Хэдийгээр тус компани хэрэглэгчдээс төлбөр төлөх санхүүгийн ашиг сонирхол байгаа ч үйлчилгээний төлбөрийг хүмүүсээс авах нь роботтой тэмцэх зорилготой гэдгийг ноён Маск онцолжээ.

Эх сурвалж: ВВС

Хотын стандартыг батлуулах журмын төсөлд санал авч байна
Хотын стандартыг батлуулах журмын төсөлд санал авч байна
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.